Афганистанд авилга, хээл хахуултай тэмцэх ажлын хүрээнд улс орноос гаргаж байгаа валютыг хянах тусгай төхөөрөмжийг Кабулын онгоцны буудал дээр байрлууллаа. Афганын болон америкийн засгийн газруудын төлөөлөгчдийн хэлсэн үгнээс иш татан «Вашингтон пост» сонин бямба гаригт энэ тухай мэдээллээ. Афганистан улсад үзүүлэж байгаа тусламж болон эдийн засгийг нь сэргээхэд зориулж өгч байгаа мөнгийг тус улсаас гаргах замыг хаана гэж америкийн тал үзэж байна. Янз бүрийн мэдээнээс хархад тус улсаас жил бүр 1 тэрбум доллар гаргаж байна.