Хятад улс өөрийн анхны нисэх онгоц тээгч хөлгөө барихаар шийдсэн боловч хэзээ эхлэх цаг хугацаагаа зарлаагүй байна. Өнөөдөр энэ тухай японы Киодо агентлаг уламжиллаа. Шанхайн «Чансин» хөлөг онгоцны үйлдвэрт, хөлөг онгоц барих асуудал бол цаг хугацааны асуудал гэж тус агентлагт мэдээлсэн байна. Энэ үйлдвэрт хятадад хамгийн том онгоцны засварын газрыг бариад байна. БНХАУ-ын цэргийн командлал 2015 он гэхэд хүчний жирийн төхөөрөмжтэй хоёр нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээнэ. 2020 онд атомын хөдөлгүүртэй хоёр нисэх онгоц тээгч бүтээх юм байна.