БНАСАУ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Өмнөд Солонгос, АНУ, Япон, Орос, Хятад улсуудтай хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байна. Саяхан Пхеньян яваад ирсэн, зургаан талын хэлэлцээний хятадын төлөөлөгчдийн тэргүүн У Давей ийм мэдээлэлтэй байна. Хойд Солонгос баллистик пуужин хөөргөснийг эрс шүүмжилж АЗ тогтоол гаргасан 2009 оны 4-р сараас хойш БНАСАУ зургаан талын хэлэлцээнээс гарсан билээ. «Зургаан» талын хэлэлцээрийг сэргээх цаг нь болоогүй, учир нь «Чхонан» хөлөг онгоцыг живүүлснийхээ төлөө Хойд Солонгос уучлалт гуйх ёстой гэж Сөүл үзэж байгаа юм. Энэ эмэгнэлт байдалд оролцоогүй гэдгээ Пхеньян удаа дараа мэдэгдэж байгаа билээ.