Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский, төрийн тэргүүнээр сонгогдсноор, Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили урьдах түншийн холбоогоо алдсан гэдгийг ойлгууллаа. Польшийн «Речь Посполита» сонингоос иш татан Гүржийн олон нийтийн суваг мэдээллээ. Урьдын ерөнхийлөгч Лех Качиньскийн үед байсан шиг Варшавын найр тавилтанд Тбилиси найдах хэрэггүй гэж Коморовский егсен ярилцлагандаа тэмдэглэсэн байна. Гуржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили, Польшийн төрийн тэргүүн асан Лех Качиньскийтэй оросын эсрэг үзэл баримтлалаараа их таардаг байсан юм.