Алан хядагч Магомедали Вагабов болон тэдний хамсаатнуудыг устгах ажиллагаанд идэвхитэй оролцсон зарим хүмүүсийг шагнахыг Дагестаны ерөнхийлөгч Магомедсалам Магомедов санал болголоо. Магомедов хүчний байгууллагуудын удирдагч нартай зөвлөлгөөн хийхдээ, алан хядагчтай хүч хэрэглэж тэмцэхээс гадна үзэл сурталын болон ухуулах ажлыг сайн хийх хэрэгтэй гэж тэмдэглэлээ. Бямба гаригт явуулсан тусгай ажиллагааны явцад Дагестанд дээрэмчдийн нууц бүлгийн толгойлогч Вагибовыг устгасан билээ. Энэ оны 3-р сарын 29-нд москвагийн метронд болсон дэлбэрэлтийг түүнийг зохион байгуулсан гэж үзэж байсан юм. Метроны «Лубянка», «Парк культуры» ертүүнд дэлбэрэлт үйлдснээс болж 40 хүн амь насаа алдаж, 160 орчим хүн хэлмэгдсэн юм.