Ереванд болж байгаа дээд хэмжээний уулзалт дээр Орос улс ХАБГБ-ийн ирээдүйн тухай өөрийн байр суурийг хамгаалж чадлаа. Ереванд болж өнгөрсөн Орос, Армен, Белорус, Казахстан, Таджикстан, Киргиз улсуудын ерөнхийлөгчид оролцсон ХАБГБ-ийн дээд хэмжээний уулзалтын дүнг тайлбарлахадаа МУИС-ийн мэдээлэл, шинжилгээний төвийн ерөнхий захирал Алексей Власов энэ тухай мэдээллээ. Түүний хэлснээр ХАБГБ-ийг үр ашигтай, нэр хүндтэй бүтэц болгож өөрчлөх талаар ярилцсан байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тус байгууллагыг өөрчлөн шинэчлэх чиглэлийг гаргаж өглөө. Киргизд болсонтой төсөөтэй хямралын үед шийдвэр гаргах үр ашигтай шинэ механизмийг боловсруулах хэрэгтэй гэж тэр хэлжээ.