Өнөөдөр, Орос улс, төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна. Энэ баярт зориулж Санкт-Петербургт  хумуус «амьд» гурван өнгийн далбаа бий болгоно. Тус хотын гурван төв гудамж, Невийн өргөн чөлөө, Гороховын гудамж, Вознесенийн өргөн чөлөөнд цагаан, улаан, цэнхэр хувцастай хүмүүс цугларч байна. Энэ гудамжнууд нийлдэг Адмиралтействогын уулзвар руу хүмүүс явж байна. Адмиралстействогын өргөн чөлөөн дээр тэд «амьд» хүмүүсээр далбаа хийнэ. Төрийн далбааны өдрийг Орос улсад 1994 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Одоогийн Орос улсын төрийн билиг тэмдэгүүдийн нэг болсон цагаан, цэнхэр, улаан гурван өнгийн далбааг 1991 оны мөн өдөр ЗСБНХОУ-ын  Дээд зөвлөлийн байшин дээр мандуулсан билээ.