0Узбекистан хөнөөлт үерт автсан Пакистанд 300 мянган долларын хүмүүнлэгийн тусламж илгээлээ. Эм, гурил, будуу, хүүхдийн тэжээл, ундны ус, майхан, хөнжил, хүүхэд, томчуудад зориулсан хувцас зэрэг 40 тонн ачаа хүргэж байна. Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов байгалийн гамшигт олон хүн үрэгдсэнтэй холбогдуулан Пакистаны удирдлагад эмгэнэл илэрхийлжээ.