Оросын тамирчид Сингапурт болж байгаа идэрчүүдийн олимпийн наадамд өнөөдөр дахин хоёр медаль хүртлээ. Хөнгөн атлетикч Екатерина Блескина 100 метрийн саадтай гүйлтэд алтан медаль хүртэв. Тэрээр энэ замд 13 минут 34 секундэд гүйсэн байна. Теннисчин Виктор Балуда болон Михаил Бирюков нар оросын шигшээ багт "мөнгөн" медаль авчирлаа. Тэд хос тоглолтод чехийн тамирчин Иржи Весел болон английн тамирчин Оливер Голдинг нарт ялагдсан байна. Оросын шигшээ баг медалийн тоогор Хятадын дараа хоёрдугаар байрт оржээ.