Энэ жил мянган жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Ярослав хот дэлхийн улс төрчдийн уулзалтыг дахин зохион явуулахаар бэлтгэж байна. Янз бүрийн орны төрийн зүтгэлтэн, улс төрч, бизнес, шинжлэх ухаан, боловсролын төлөөлөгч, дэлхийн улс төр судлал, эдийн засаг, хууль эрхийн шинжээчдийг нэгтгэх олон улсын улс төрийн форум 9-р сарын 9-10-нд хоёр дахь удаа болно. Энэ жил форум дэлхийн шинжтэй болж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгаар жилийн өмнө Ярослав хотод зохион байгуулсан улс төрийн форум орчин үеийн төр засгийн хувь заяаг хэлэлцэх ер бусын хэлэлцүүлгийн  талбар байхаар бодсон юм. Өнгөрсөн жил дэлхийн аюулгүй байдлын тухай ярисан. Тухайн үед бага хуралд янз бүрийн орны 500 гаруй шинжээч оролцсон юм. Тухайлбал Францын ерөнхий сайд Франсуа Фийон, Испанийн ерөнхий сайд Хосе-Луис Родригес Сапатеро зэрэг хүндэт зочид байлаа. Дэлхийн улс төрийн форумын энэ удаагийн сэдэв "Орчин үеийн улс: ардчилалын хэм хэмжээ болон үр ашгийн шалгуур" сэдэвтэй байна. Ардчилал, шинэчлэлийн тухай, шинэ сорил, олон улсын эрхийн тухай ярьж, дэлхийн аюулгүй байдлын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Ардчиллын хэм хэмжээ чухал сэдвийн нэг байна. Дэлхийн улс төрийн форум нь бүгд цуглаж, улс төрийн янз бүрийн асуудлыг хэлэлцэж тохиролцоонд хүрэх боломж хэмээн Оросын хүрээлэнгийн ерөнхийлөгч, ОХУ-ын иргэний нийгмийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Олон нийтийн танхимын комиссийн гишүүн, улс төр судлаач Глеб Павловский ярив. Улс төрийн практик, онолыг хөгжүүлэхэд байнга хэлэлцэж, дүн шинжилгээ хийж, шүүмжлэх шаардлагатай. Хэлэлцүүлэггүй ардчилал, хөгжил гэж үгүй. Давос эсвэл "Их хорийн бүлэг" зэрэг эдийн засгийн асуудлаарх дэлхийн форумд "цагаа тааруулж", тохиролцоонд хүрэх саналаа боловсруулдаг. Ардчиллын хэм хэмжээ дээрхтэй ижил сэдэв юм. Учир нь зарим улс ардчиллын хэм хэмжээг бусдад тулгахыг эрмэлзэж байгаа тул энэ асуудлаар санал зөрөлдөөн байгаа. Энэ эрмэлзлэл хор уршигтай болохыг бага Бушийн америкийн засаг захиргааны үйл ажиллагаа харуулсан билээ. Тиймээс дэлхийд ардчиллыг түгээн дэлгэрүүлж, цаашид энэ хэм хэмжээг хамгаалахад эдгээрийг уялдуулах нь чухал байна.  Дэлхийн улс төрийн форумын хүрээнд тулгамдсан асуудлаар сэдэвчилсэн дөрвөн хэсэг ажиллана. Удахгүй болох форумыг өмнөх жилийн адил орос болон гадаадын шинжээчид өндөр үнэлэх байх. Ярослав дэлхийн бодлого боловсруулах шинэ төвийн байр суурийг бэхжүүлнэ.