Хятадын зүүн хэсгийн Жэцян мужийн Ханжоу хотод ер бусын уралдаан боллоо. Буддын шашны сүмийн 60 гаруй лам нар гал унтараах урлагаа харууллаа. Лам хувцастай гал "сөнөөгчид" хэдхэн секундэд улангассан галыг унтарааж үзэгчдийг гайхшрууллаа. Тэд ердөө сарын дотор ийм урлагийг эзэмшжээ. Энэ арга хэмжээ зохион явуулахад Ханжоуг тохиолдлоор сонгоогүй юм. Хятадын буддын шашны төвийн нэг тус хотын эртний модон сүмд өдөр шөнөгүй хүж уугиулдаг тул гал гарах аюул бусад барилгыг бодвол их юм.