Хойд Осетийн Владикавказ хотод "Аланика" олон улсын зургийн дөрөв дэх симпозиум эхэлж байна. Симпозиумд Орос, Итали, Унгар, Герман, Австри, Бельги, Румынийн зураач, график зураач, уран барималч, гэрэл зурагчид оролцож байна. Зохиолчийн үдэш, "дугуй ширээний уулзалт", залуу зураачдад сургалт, нутгийн хүүхдийн зургийн сургуулийн сурагчидтай уулзаж, Хойд Кавказд нэрд гарсан жаз хөгжимчдийн концерт зэрэг хөтөлбөрт багтсан байна. "Аланики" симпозиумын төгсгөлд шилдэг бүтээлийг Москва болон Хойд Кавказын бүгд найрамдах улсын үзэсгэлэнгийн танхимд илгээнэ.