0Орос улсын түймэрт өртсөн бүс нутгийн хүүхдүүдийг хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт томоохонд ордог "Артек" болон бусад зусланд үнэ төлбөргүй амраахад бэлэн болохоо Украины удирдлага мэдэгдэв. Украины ерөнхий сайд Николай Азаров "хүүхдийн шинэ давалгаа" олон улсын наадмыг "Артек" зуслад нээх үеэр ийнхүү мэдэгдэв. Крымийн автономит бүгд найрамдах улс түймэрт өртсөн бүс нутгаас сард 300 орчим хүүхдийг төсвийн хөрөнгөөр амраахад бэлэн байна гэж тус автономитын ерөнхий сайд Василий Жарты урьд мэдэгдсэн юм. Москва болон Москва муж орчмын эхний хэсэг хүүхэд 8-р сарын 24-нд Крымийн Евпатория хотод ирнэ.