Орос улсын бүс нутагт хямарлын үед хөгжлийн нааштай чухал хандлагыг хадгалж, эндэгдэл буурч, хүний амьдрах нас уртасаж, төрөлт нэмэгджээ. 2009 оны бүс нутгийн засаг захиргааны ажлын үр дүнг хэлэлцсэн засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр ерөнхий сайд В.Путин энэ тухай мэдэгдэв. Хангалттай олон шинэ бүс нутаг тэргүүлэгчдийн эгнээнд дөхсөнийг засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Сүүлийн хоёр жилд нийгэм, эдийн засгийн чухал салбарыг хөгжүүлэхэд, удирдлагын орчин үеийн систем нэвтрүүлэхэд дорвитой ахиц гарсан.