0Орос улс Ираны "Бушер"  атомын цахилгаан станц барьж дууссанаар хүлээсэн бүх үүргээ биелүүлдэг болохоо баталлаа. "Росатом" корпорацийн тэргүүн Сергей Кириенко атомын цахилгаан станцыг ашиглалтад өгөх ёслолын үеэр ийнхүү мэдэгдэв. Оросын мэргэжилтнүүд германы "Сименс" компани 30 гаруй жилийн тэртээ суурилуулсан тоног төхөөрөмжийг ашиглан хуучин суурин дээр станцыг байгуулсан нь төслийн онцлог юм гэж тэрээр хэллээ. Ираны атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи Иранд тэргүүн зэргийн технологиор станц барихад тусалсан Орос улс, оросын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Өнөөдөр Атомын цахилгаан станцын хамгийн бага хяналтын түвшинг ашиглалтад оруулсан бөгөөд 2010 оны эцэст станцын эрчим хүчийг ашиглалтад оруулна.