Палестины чөлөөлөх байгууллага Израильтай шууд яриа хэлэлцээ сэргээхийг сайшаалаа. Хэрэв Тель-Авив эзэлсэн нутаг дэвсгэрт суурин барихаа бүрэн зогсоохгүй бол ямар нэг холбоо тогтоох аргагүй гэж Палестины чөлөөлөх байгууллагын Гүйцэтгэх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ясир Абд Раббо тэмдэглэв. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху 2008 оны эцэст тасалдсан энхийн яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн болохоо урьд мэдэгдсэн юм. Орос, НҮБ, АНУ болон Европын Холбооны бүрэлдэхүүнтэй зуучлагч "дөрвөлийн" ивээлд ойрх дорнодын асуудлыг зохицуулах шууд яриа хэлэлцээг 9-р сарын 2-нд Вашингтонд эхлүүлэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уриалсан юм.