Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын орнууд бэрхшээлийг даван туулж, үр нөлөөтэй ажилладаг төр засаг байгуулахад Киргизд туслахад бэлэн байна. Ереванд Хамтын Аюулгүй байдлын гэрээний байгууллагын албан бус дээд хэмжээний уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. Киргизийн өмнөд хэсэгт энэ хавар олон хүний аминд хүрсэн эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Энэ үйл явдлын сургамжаас Хамтын Аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын механизмыг сайжруулахад хүрч байна. Москва хотод 12-р сард ээлжит дээд хэмжээний уулзалт явуулах үеэр тус байгууллагад хямралын үеэд хариу арга хэмжээ авах илүү үр нөлөөтэй байгууллага байгуулах талаар санал бэлтгэнэ. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагыг Белорус 12-р сард даргална. Тус байгууллагад Армени, Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан улс багтдаг.