Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах Орос, АНУ, НҮБ, Европын Холбоо "дөрвөл" 9-р сарын 2-нд Вашингтон хотноо шууд яриа хэлэлцээг сэргээхэд изриаль, палестинчүүдийг урьж байна. Уулзалтын нарийвчилсан төлөвлөгөөг пүрэв гаригт тохиролцсон бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр үүнийг албан ёсоор танилцуулна гэж америкийн дипломат эх сурвалж уламжлав. Талуудын шууд яриа хэлэлцээ 2008 оны 12-р сард тасалдсан юм. Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах олон улсын энхийн төлөвлөгөөнд зааснаар Израильчүүд Иордан голын Баруун эргийг колончлохоо зогсоох нь яриа хэлэлцээг сэргээх гол нөхцөл байна гэж палестинчүүд хэлж байна.