Омск хотод дэлхийн анхны  ганц ч үггүй компьютер графикийн сурах бичиг хэвлэв. Номын зохиогч Анатолий Панков номын эхийг зураг болон пиктограммаар сольжээ. Ном ердөө 10 хуудастай. Номыг орчуулах шаардлагагүй тул дэлхийн бүх орны дизайнерүүд энэ номоор ажиллах боломжтой. Сурах бичгийг хэдэн арван жилийн хөдөлмөрөөр бүтээжээ. Сурагчийн хөдөлмөрийг сүрхий хөнгөвчилсөн шалгалтын хулгайн зурвасаас ийм ном бүтээх санаа төржээ. Сарын дараа сурах бичгийг 1000 ширхэгийг хэвлэж, Омск мужид болох олон улсын мэдээллийн конгресст танилцуулна. Үүний дараа номыг дэлхий даяар тараана.