ФИФА-/олон улсын хөл бөмөгийн холбоо/-ийн Шалгалтын комисс Орос улсад дөрөв хоног айлчлахдаа Орос улс 2018 эсвэл 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах боломжтой эсэхийг дүгнэлээ. Журамд зааснаар ФИФА-ийн төлөөлөгчид ямар нэг тайлбар, дүгнэлт хийдэггүй байна. Тэд төгсгөлийн илтгэлд сэтгэгдлээ бичдэг. Оросын тэмцээн зохион байгуулах өргөдөл гаргасан хорооны төлөөлөгчдийн үзэж байгаагаар шинжээчид өндөр сэтгэгдэлтэй байна. Орос улс түүхэндээ анх удаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулах эрхийн төлөө нэр дэвшсэн юм. Өргөдөлд 13 хот багтжээ. ФИФА-ийн шинжээчид дөрөв хоногт Санкт-Петербург, Москва, Казань, Сочи дөрвөн гол хотод очив. "Манай өргөдөлтэй танилцаж, тайланг бодитой боловсруулахад айлчлалын хугацаа хангалттай гэж найдаж байна" гэж Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн сайд Виталий Мутко тэмдэглэв. Орос улс, бид бүгд 2018 онд эсвэл 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулахыг хүсч байна. Тиймээс бид бүх хотод Орос улсын бүх боломж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах бүх төлөвлөгөө, спорт болон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх бүх боломжийг танилцуулж, шалгалтын комиссийн гишүүдийн олон асуултанд хариулахыг хичээсэн. ФИФА-ийн төлөөлөгчид бараг бүгдийг сонирхож байсан. Орос улсад ойрын таван жилд хиймэл хучилттай хөл бөмбөгийн мянган талбай барьж, хөл бөмбөгөөр хичээллдэг хүүхдийн тоо гурав дахин нэмэгдэж, сая таван зуун мянга болох тухай шинжээчдэд ярьжээ. Орос улсад томоохон хотуудын нисэх буудлуудыг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж, гадаадын жуулчдыг татахад улсын зочид буудлын санг шинэчлэх хоёр тэрбум долларыг төсөвт суулгасан байна. Харин цэнгэлдэх хүрээлэнгийн тухайд Орос улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулах эрх авахгүй байсан ч, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд эдгээрийг сэргээн засварлана. Засгийн газрын түвшинд баталгаа өгчээ. "Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин биднийг хүлээж авсныг бид өндөр үнэлж байна" гэж ФИФА-ийн шалгалтын комиссийн тэргүүн Гарольд Майне-Николлс ярив. В.Путин бидэнтэй уулзахдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах засгийн газрын маш тодорхой баталгаа гаргасан. Барилгыг холбооны болон бүс нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, хугацаанд нь барина гэж тэрээр хэлжээ. Өргөдөл гаргах номын мэдээллийн дагуу хөл бөмбөгийн тэмцээн зохион явуулж болох хотын нисэх буудлуудыг сэргээн засварлахад зарим нэг нэмэлт ажил хийх шаардлагатай. Гэхдээ ерөнхий сайд санхүүжилттэй холбоотой ямар нэг бэрхшээл гарахгүй гэж мэдэгдсэн. Орос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахыг их сонирхож байгаа, тухайлбал ерөнхий сайд үүнийг их сонирхож байгаа, мөн өргөдөл гаргах номын агуулга, хөл бөмбөгийн ерөнхий байдлын талаарх түүний мэдлэг зэрэгт манай төлөөлөгчид өндөр сэтгэгдэлтэй байгааг хэлэх хэрэгтэй.  Казанид гурван цэнгэлдэх хүрээлэн нээсэн нь айлчлалын үеэр ой тойнд үлдсэн үйл явдлын нэг байсан гэж Гарольд Майне-Николас хэллээ. "Бид 1500 хүүхдийн хамт 2013 оны Универсиадад зориулан барьсан цэнгэлдэх хүрээлэнг урам зоригтой нээсэн" гэж ФИФА-ийн төлөөлөгч ярив. Айлчлалын үеэр ФИФА-ийн шинжээчдээс ямар нэг тайлбар сонсох аргагүй байлаа. Тэд бодитой, шударга байх ёстой. Тэд сэтгэл хөдлөлөө нуусангүй. "Сэтгэл хөдлөл шударга бус хэрэг биш шүү дээ" хэмээн өргөдөл гаргах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин ярьж байна. Зөвхөн Орос улс төдийгүй өөр ямар ч оронд үнэлгээ өгдөггүй энэ энгийн зүйл. Бидний нэгэн адил хэн ч ямар нэг шүүмжлэл, магтаал сонсоогүй. Хэлсэн нь ердөө энэ. Төлөөлөгчид өндөр сэтгэгдэлтэй байгаа гэх мэдрэмж байна. 2018 болон 2022 онд  Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулах орныг 12-р сард тодорхойлно.