Зүүн Азид Орос-Хятад-Монгол шинэ гурвалжин бий боллоо. Хамтран ажиллах тухай гурван талаын хэлэлцээрт гарын үсэг зурсанаар энэ гурвын улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын форум Новосибирск хотноо өндөрлөв. Манай сурвалжлагч Леонид Ковачич дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Хятад, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимийн хамтын ажиллагааны үндэс 2011-2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Зүүн-Хойд Ази" гурван талын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн зарим төсөлд Япон, хойд, өмнөд Солонгос оролцож байгаа. Гэхдээ гурван талын 20 гаруй төсөл боловсруулсан Орос, Хятад, Монгол улс хөтөлбөрийн гол оролцогч байна. Нефть, хийн хоолойн тээврийн шинэ хонгил байгуулах, ачаа, зорчигч нэвтрүүлэх хил дамнасан цэг, хамтран бизнес эрхэлэх шинэ бүс байгуулах зэрэг нь хамгийн өргөн хүрээтэй, чухал төсөл юм. Ажил хэргийн хамтын ажиллагааны чанарыг дээшлүүлэх нь өнөөгийн тэргүүн зэргийн зорилт байна гэж Омскийн худалдаа- аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Татьяна Хорошавин ярьж байна. Хятадын компаниуд оросын нутаг дэвсгэрт компаниа байгуулж байна. Хятадын капиталын оролцоотой үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нэмүү өртөг өндөр, чанарын стандартад нийцэх нь чухал. Үүнээс гадна оросын бизнес эрхэлэгчид Оросын нутаг дэвсгэрт бэлэн бүтээгдэхүүн бүтээхийн тулд хятадын дахин боловсруулах тоног төхөөрөмж худалдан авах сонирхолтой байна. Хятад улс өөр орны эдийн засагт хөрөнгө оруулахад бэлэн, харин бид хөрөнгө оруулахад таатай нөхцөл бүрдүүлэхэд бүхнийг хийж байна. Форумын үеэр Оросын бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим Хятадын  Харбин, Урумчи, Сямэня, Шэньян, Гуанжоу, Ланжоу зэрэг ижил төстэй зургаан байгууллагтай хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тэд Орос, Хятадын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхэд түлхэц болно. Тухайлбал хөдөө аж ахуй, нэхмэл, эмийн түүхий эд, хөнгөн цагаан, нүүрс зэргийг харилцан нийлүүлэх хэмжээг нэмнэ. Түүнчлэн форумын үеэр харилцан капиталын хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө худалдах асуудлыг хэлэлцлээ.