Арменид байрлах оросын цэргийн баазын хугацааг 2044 он хүртэл сунгалаа. Ерөнхийлөгч Д.Медведев болон Арменийн ерөнхийлөгч Сержа Саргсян яриа хэлэлцээ хийсний дараа өнөөдөр Ереван хотод холбогдох протоколд гарын үсэг зурлаа. Баримт бичигт зааснаар 1995 онд Гюмрид байгуулсан бааз Орос улс төдийгүй Арменийн аюулгүй байдлыг тус улсын зэвсэгт хүчний хамт хангана. Одоо баазад оросын 3500 цэргийн албан хаагч байна. Баазын зэвсэглэлд С-300 зенит-пуужингийн цогцолбор, МиГ-29 сөнөөгч нисэх онгоцууд Ереванд байна. Үүнээс гадна оросын цэргийн албан хаагчид Арменийн Турк, Ирантай хиллэдэг хэсгийг хамгаалдаг.