БНАСАУ болон Хятадын төлөөлөгчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах тухай зургаан талын яриа хэлэлцээг сэргээх асуудлаар нэгдсэн байр суурь боловсрууллаа. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах зургаан талын хэлэлцээнд хятадын бүлгийг тэргүүлж байгаа У Давэй энэ долоо хоногт Пхеньянд ирэхдээ энэ сэдвийг хөндсөн гэж Умард Солонгосын ЦТАК агентлагийн мэдээнд дурдсан байна. "Талууд бүс нутгийн байдал, хоёр талын харилцаанд хамаатай асуудал, зургаан талын яриа хэлэлцээг сэргээх асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн" гэж мэдэгдэлд дурдсан байна. Яриа хэлэлцээнд оролцогчид энэ бүх асуудлаар "бүрэн тохиролцсон" гэж тэмдэглэжээ. БНАСАУ болон Хятад улс ямар ерөнхий байр суурь боловсруулсныг мэдэгдсэнгүй.