Өнөөдөр Ереванд Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын албан бус дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Төв Азийн байдал тухайлбал Киргизийн асуудал гол сэдэв байна гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уламжлав. Тус бүгд найрамдах улсын нөхцөл байдал дотоод улс төрийн асуудал тул Хамтлын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын нөөцийг тэнд ашиглахгүй гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын өмнө мэдэгдсэн юм. Киргизд дөрөвдүгээр сард болсон төрийн эргэлтээр Роза Отунбаева тэргүүтэй сөрөг хүчин засгийн эрхэнд гарч, тэрээр тус бүгд найрамдах улсын түр ерөнхийлөгч болсон юм. Түүний бүрэн эрхийг бүх нийтийн санал хураалтаар баталжээ. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагад Орос, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг.