АНУ-ын Батлан хамгаалах яам хятадын цэргийнхэн америкийн компани, засгийн газрын байгууллагад кибр халдлага үйлдэж байна тухай анх удаа нээлттэй мэдэгдэв. Пентагоны бэлтгэсэн илтгэлд энэ талаар өгүүлжээ. Баримт бичигт дурдаснаар Хятадын ардын чөлөөлөх арми дайсны компьютерийн системд халдах вирус бүтээхэд "мэдээллийн дайн явуулах элемент" ашиглаж байна. Өнгөрсөн жил "дэлхийн хэд хэдэн компьютерийн систем тухайлбал АНУ-ын засгийн газрын системд " БНХАУ халдсан гэж илтгэлд тэмдэглэжээ. Стратеги, цэргийн ач холбогдолтой мэдээлэл авахын тулд ийнхүү халдсан байна. Илтгэл боловсруулагчид янз бүрийн орны элчин сайдын яам, засгийн газрын байгууллагын 1300 компьютер эвдсэн "ГостНет" нэртэй хятадын "тагнуулын компьютерийн сүлжээг" дурджээ.