Дэлхийн янз бүрийн хэсэгт хүмүүнлэгийн ноцтой хямарлыг даван туулахад Орос улсын гүйцэтгэж байгаа үүргийг НҮБ өндөр үнэллээ. ОХУ-д ажиллаж байгаа НҮБ-ын агентлагууд, Орос улсын Гадаад хэргийн яам, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй пүрэв гаригт Москва дахь НҮБ-ын байранд уулзах үеэр мэдэгдэв. Гамшигт үрэгдсэн, мөн хохирсон хүмүүнлэгийн ажилтнуудыг дурсах хүмүүнлэгийн тусламжийн дэлхийн өдрийг тохиолдуулан зөвлөлгөөн хийсэн юм. "Хүмүүнлэгийн тусламжийн дэлхийн өдрөөр хүмүүнлэгийн өнөөгийн хэрэгцээ, дэлхий дахины асуудал, хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өссөн, дэлхийн зах зээл цочирсон, усны хомсдол, цаг уурын өөрчлөлт зэргээс хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах нөхцөл хүнд болсон зэрэгт олны анхаарал татахад чиглэсэн" гэж Москва дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар мэдэгдэв. Энэ асуудлыг олон улсын түвшинд шийдэх нийтийн хүч чармайлтад Орос улс дорвитой, улам их хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд санхүүгийн дэмжлэг их үзүүлж байна.