Орос улс болон зүүн Азийн орнуудын бизнесийн идэвхийг эрчимжүүлэх нь сүүлийн жилийн баттай хандлага юм. Новосибирск хотод 8-р сарын 19-нд нээгдсэн Орос, Хятад, Монголын худалдаа-аж үйлдвэрийн танхимын форум гадаад эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлэхэд бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхэд туслах учиртай юм. Манай сурвалжлагч Леонид Ковачичийн материалд дэлгэрэнгүй өгүүлнэ. 2011-2013 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Хойд-Зүүн Ази" гурван талын хөтөлбөр Орос, Хятад, Монгол улсын худалдаа-аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааны үндэс байна. Энэ хөтөлбөрийн зарим төсөлд Япон, хойд, өмнөд Солонгос оролцож байна. Гурван талын 20 гаруй төсөл боловсруулсан Орос, Хятад, Монгол улс форумын гол оролцогч байна. Тээвэр тухайлбал нефть болон хийн хоолойн хонгил гаргах, зорчигч болон ачаа нэвтрүүлэх хил дамнасан цэг, хамтран бизнес эрхэлэх шинэ бүс байгуулах зэрэг нь хамгийн өргөн хүрээтэй, чухал төсөл юм. Нийт бараг гурван мянган ам километр талбайтай хил дамнасан бизнесийн бүс  талбайн хэмжээгээр азид хамгийн томд ордог. Энэ бүс монголын зүүн хэсэг, зүүн-хойд Хятад, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын уулзварт оршдог. Хил дамнасан бизнесийн энэ "туйлд" 30 компани ажиллаж байгаагаас 10 нь оросын компани юм. Цаашид энэ бүс нутагт гааль-эдийн засгийн хөнгөлөлттэй горим бүхий хэд хэдэн ийм бизнес бүс байгуулна. Новосибирскт нээсэн форум Орос, Хятад, Монголын бизнес эрхлэгчдэд тусалж, ажил хэргийн нийтлэг ашиг сонирхолыг олоход тус болох учиртай гэж Омскийн худалдаа-аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгч Татьяна Хорошавин хэллээ.  Үүний зэрэгцээ шийдэх шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Монгол улсын тухайд хоёр талын худалдааг тараан байршуулах хэрэгтэй. Учир нь Орос, Монголын бараа эргэлтийн хэмжээ маш бага түвшинд, үндсэндээ түүхий эдийн бараа эзэлж байна. Хятадын тухайд Европт технологийн бэлэн бүтээгдэхүүн гаргах үүднээс Орос улсын нутаг дэвсгэрт хамтарсан компани байгуулахад түшиглэж байна.  Форумын үеэр Орос улсын бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн тэнхим Хятадын Харбин, Урумчи, Сямэня, Шэньян, Гуанжоу, Ланжоугийн ижил төстэй зургаан байгууллагатай хамтын ажиллагаагаа зохицуулахаар төлөвлөж байна. БНХАУ-ын энэ нутаг дэвсгэр Орос улсын хөрш бүс нутагтай худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимтэй хөгжүүлж байна. Үүнээс гадна орос, хятад, монголын тал хөдөө аж ахуй, бөс даавуу, эмийн түүхий эд, хөнгөн цагаан, нүүрс зэргийг харилцан нийлүүлэх ажлыг хөгжүүлэх яриа хэлэлцээ хийж байна. Харилцан капиталын хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөх хөрөнгө худалдах асуудлыг хэлэлцэнэ.