Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн ивээлд оросын эртний Ярославль хотод болох Дэлхийн улс төрийн 2010 оны форум "Орчин үеийн улс: ардчиллын хэм хэмжээ болон үр нөлөөллийн шалгуур" нэртэй байна. Есдүгээр сард мянган жилийнхээ ойг тэмдэглэх Ярославль хот бараг гурван долоо хоногийн турш төр засаг, улс төрийн нэр хүндтэй зүтгэлтнүүд, бизнес салбарын төлөөлөгчид, шинжлэх ухаан, боловсролын тэргүүлэгч, улс төр судлал, эдийн засаг дэлхийн олон орны эрхийн асуудлаарх шинжээчид цуглах талбар болно. Өнгөрсөн жил "Орчин үеийн улс болон дэлхийн аюулгүй байдал" олон улсын бага хурлын үеэр эхэлсэн орчин үеийн ертөнцийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад орчин үеийн улс орны гүйцэтгэх үүргийн талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн удирдах дарга, нэг хэсгийн зохицуулагч Игорь Юргенс энэ форумын мэдээллийн албан ёсны түнш "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярисан юм. Ардчиллын олон улсын хэм хэмжээ, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүнийг үзэн ядах үзлийн эсрэг тэмцэх, инновацийн хөгжил, олон улсын болон бүс нутгийнаюулгүй байдлын  систем зэрэг байна. Энэ жил Ярославль хотод энэ өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев бүгд хуралд үг хэлнэ. Өнгөрсөн жил Францын ерөнхий сайд Фийон, Испанийн ерөнхий сайд Сапатеро нар форумд зочноор оролцож байжээ. Энэ жил форумд дутахгүй нэр хүндтэй зочид ирэх төлөвтэй. Тухайлбал "Дэлхийн аюулгүй байдлын бүс нутгийн систем" хэсгийн хоёр даргын нэг НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан гүн Жорж Робертсон байна. Форумд оролцогч олон хүн удахгүй болох уулзалтыг цогц гэж үзэж байна. Нэг талаас тодорхой нэг улс тухайлбал Орос улсад улс төр, эдийн засгийн шинжтэй шийдвэр гаргахад тус болох олон улсын хэлэлцүүлэг болно. Нөгөө талаас гадаад улс төрийн олон асуудлыг дэвшүүлж байна. Тухайлал Европын аюулгүй байдлын тухай гэрээний асуудлаар олон улсын өргөн хүрээтэй хэлэлцүүлэг болж байна. Орос улс ийм хэлэлцээр байгуулахыг санаачилсан юм. Ерөнхийдөө форумд оролцогчид дараагийн арван жилд дэлхий ертөнцийг бүхэлд нь хөдөлгөх шинэ санааг эрж хайна.