0Орос улсад ажилгүйдлийн түвшин бараг хямарлын өмнөх үзүүлэлтэд дөхөж 6,8 хувьтай байгаа тухай засгийн газрын дэд сайд Александр Жуков уламжлав. Орос улсын бүх субъектад ажилгүйдлийн түвшин буурч байна. Энэ жил ажилгүйдлийн дээд түвшин 9,2 хувьд хүрснийг Жуков сануулав. Алс Дорнод нэн хүнд байдалд байна. Тэнд ч гэсэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэлээд цөөрсөн гэж засгийн газрын нэгдүгээр орлогч тэмдэглэв.