Иран дахь Бушерийн атомын цахилгаан станцыг төлөвлөсөн ёсоор 8-р сарын 21-нд ашиглалтад өгнө гэж "Росатом" компанийн тэргүүн Сергей Кириенко баталлаа. МАГАТЭ-ийн шинжээчдийн хяналтанд атомын цахилгаан станцыг ашиглалтад өгөх юм. Тэд бүх түншүүдтэй зөвшиж, реакторт хийж байгаа хагас жилийн өмнө оросын талын нийлүүлсэн түлштэй контейнерийг нээнэ гэж "Росатом" компанийн тэргүүн ерөнхий сайд В.Путинтай уулзахдаа тодруулав. Бушерийн атомын цахилгаан станцыг ашиглалтад өгч байгаа нь Орос улс ямагт үүргээ биелүүлдэг болохыг илтгэж байна гэж "Росатом" компанийн тэргүүн тэмдэглэв. Энэ төсөл дурын улс МАГАТЭ-ийн хяналтанд атомын эрчим хүчийг энхийн зориулалтаар хөгжүүлэх эрхтэй болохыг харуулж байна гэж Кириенко хэллээ.