Ставропольд Пятигорск хотод дэлбэрэлт болох үеэр хохирсон хүмүүст нөхөн төлбөр төлж эхлэв. Хүнд шархадсан хүмүүс 450 мянган рубль, хөнгөн шархадсан хүмүүст 215 мянган рубль олгоно. Одоо Пятигорскийн эмнэлэгт 18 хүн үлдсэн бөгөөд дөрвөн хүн Москвад эмчлүүлж байна. Пятигорскийн төвд мягмар гаригт автомашин дэлбэрсэн юм. Мөрдөн шалгалтаар тэнд 30-40 кг тротилийн дэлбэрэх хэрэгсэл тавьсан байжээ. Энэ үеэр 29 хүн хохирсон байна. Автомашины эзнийг холбооны хэмжээнд эрэн сурвалжилж байна. Ерөнхийлөгч Д.Медведев болсон хэргийн нарийн мөрдөн шалгахыг Холбооны Аюулаас хамгаалах алба, Ерөнхий прокурорын газарт үүрэг болгов.