0Орос улс урьд байгаагүй үерт автсан Пакистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна. Онц байдлын яамны 42 тонн ачаа бүхий хоёр дахь нисэх онгоц өнөөдөр өглөө Исламабадад ирлээ. Тухайлбал хүнс, генератор, хөнжил, майхан, эн тэргүүнд шаардлагатай бусад бараа ачжээ. Оросын эхний нисэх онгоц эм бэлдмэл, мөн ийм барааг мягмар гаригт тэнд хүргэсэн юм. Аадар бороо тасралтгүй орж,  Пакистаны түүхэнд хамгийн өргөн хүрээнд үер буух үеэр 1600 гаруй хүн үрэгдэж, 20 сая хүн хохирчээ. Байгалийн гамшгийн дараа улс орныг сэргээхэд НҮБ-ын дүгнэснээр 450 сая гаруй доллар шаардлагатай.