0 Афганистанд өнөөдөр тусгаар тогтнолоо сэргээсэн өдрөө тэмдэглэж байна. Их Британи 91 жилийн тэртээ тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Өнгөрсөн 90 жилд Афганистан танигдахааргүй өөрчлөгджээ. Аядуу эзэн хаант улс дэлхийн хамгийн ядуу, хаалттай орны нэг болон хувирсан байна. Барууны эвслийн цэргийн үйл ажиллагаа эхэлснээс хойш бараг 10 жил өнгөрчээ. Терроризм, мансууруулах бодисын үйлдвэрлэлийн эсрэг тэмцэл амжилттай гэж хараахан хэлэх аргагүй байна. Харин эсрэгээр Афганистан шашны хэт даврах үзлийн тулгуур, мансууруулах бодисын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.