0Белка, Стрелка хоточ ноход 1960 оны 8-р сарын 19-нд "Спутник-5" оросын сансрын хөлгөөр сансарт нисч, агааргүй орон зайд хоёр хоноод  гэртээ харисан дэлхийн анхны амьд амьтан юм. Ноход амжилттай аялснаар амьд организм сансарт байх боломжтой болохыг баталсан. Стрелка нислэгээс хойш хэдэн сарын дараа 6 эрүүл гөлөг гаргасан байна. ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущев нэг гөлгийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн охин Каролин Кеннедид бэлэглэжээ. Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин 1961 онд гүйцэтгэх нислэгийг Белка, Стрелка нохдод туршсан юм. Тэрээр дэлхийд ирээд, "Би "анхны хүн" эсвэл "сүүлчийн нохой" хэн болохоо өнөө хир ойлгохгүй байна" хошигнон хэлсэн юм.