АНУ-ын байлдааны сүүлчийн бригад Иракаас явлаа. Өнгөрөгч шөнө хоёр мянга орчим цэргийн албан хаагч хуягт машины цуваатай Кувейтын хил давав. АНУ 8-р сарын эцэст Иракт байлдааны даалгавраа бүрэн биелүүлж дуусана. Одоо энэ улсад одохоондоо америкийн 50 мянган цэрэг үлдэнэ. Вашингтоны мэдэгдсэнээр тэд цэргийн бус иргэний шинжтэй даалгавар гүйцэтгэнэ. Америкийн цэргийг 2011 оны эцэст Иракаас бүрмөсөн гаргаж дуусана. АНУ 2003 оны 3-р сард Багдад цөмрөн орсноос хойш 4400 гаруй цэргээ алдсан гэж Пентагон үзэж байна.