Орос улсад томоохонд орох Сибирийн "Распадская" нүүрсний уурхайгаас ус шавхаж эхэллээ. Тэнд 5-р сард ослын үеэр олон арван хүн амь насаа алдсан юм. Үүгээр сураггүй болсон уурхайчдын хувь заяа, ослын шалтгааныг тодорхойлж, үйлдвэрлэлийг сэргээнэ. Ослын үеэр түймэр унтараахад 2 сая гаруй шоо метр ус цутгасныг  хоёр сар хөөргөдөж гаргана. "Распадская" уурхайн нүүрсийн заримыг оны эцэст олборлож эхлэх боломжтой гэж үзэж байна. Уурхайд 5-р сарын 9-нд 4 цагийн зайтай хоёр удаа дэлбэрэлт болсон юм. Аврагчид доош буух үеэр хоёр дахь дэлбэрэлт болжээ. Тухайн үед 67 хүн амь үрэгдэж, 23 хүн сураггүй болжээ.