Бүгд найрамдах Буриад улсын Хяхтын "Бурдун" нийт цэргийн талбайд удахгүй байлдааны сургуулилт хийнэ. Энд "Дархан-3" орос-монголын тактикийн хамтарсан сургуулилт болно гэж ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн мэдээлэл хангамжийн бүлгийн дарга хурандаа Игорь Мугинов ийнхүү мэдэгдлээ. Сургуулилтын үеэр олон улсын терроризмын аюул заналтай тэмцэхэд Орос, Монголын цэрэг хамтран ашиглах асуудлыг хэрэгжүүлнэ. Сургуулилт 9-р сарын 1-15-нд болно гэж хурандаа Мугинов хэллээ. Сургуулилтын үеэр ОХУ, Монгол улсын нутаг дэвсгэрт байнгын бус зэвсэгт бүлэглэлийг устгаж, үйл ажиллагааг нь зогсоох орос, монголын цэргийн үйл ажиллагааны тактик төдийгүй жагсаалаас гарсан зэвсэг, цэргийн техникийг сэргээн засч, нүүлгэн шилжүүлэх асуудлыг туршина. Сургуулилтад Сибирийн цэргийн тойргийн 600 гаруй цэргийн албан хаагч,  Монгол улсын Зэвсэгт хүчний 80 орчим нэгж техник, 260 гаруй цэргийн албан хаагч оролцоно. Оросын цэргийнхэн монголын ажил нэгт нөхдөд туслах бодолтой байна. Сургуулилтын гурав дахь шатанд Сибирийн цэргийн тойргийн сэргээн засах батальон Монголын зэвсэгт хүчний  40 орчим нэгж цэргийн техник, зэвсэг, 30 гаруй оптик төхөөрөг, бараг  холбооны 40 хэрэгслийг засна. "Дархан" орос-монголын хамтарсан сургуулилтыг 2008 оноос хээрийн нөхцөлд тогтмол зохион байгуулж байна.  Өмнөх хоёр сургуулилт Монгол улсын нутаг дэвсгэрт болсон гэж хурандаа Мугинов ярилаа. НҮБ-ын мандатай энхийг сахиулах даалгавар биелүүлэхэд ашиглах учиртай Монголын техникийг хээрийн нөхцөлд сэргээн, засах тусгай сургуулилт юм. Удахгүй болох сургуулилт маш өргөн хүрээнд болно. Байлдааны нөхцөлд хоёр орны цэргийн хамтарсан үйл ажиллагааг турших тактикийн шинжтэй байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам, Монгол улсын Зэвсэгт хүчний олон улсын цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу "Дархан" сургуулилтыг таван жил зохион явуулна. Тэгэхлээр "Дархан 3" сургуулилтын дараа 4,5 сургуулилт болно.