Орос улсад дэгдсэн ойн түймэрт өртсөн хүмүүст туслах хандив цуглуулсаар байна. Орос улын янз бүрийн мужид хувцас, хүнс, ус ачсан хэдэн зуун машиныг илгээжээ. "Шударга тусламж" олон улсын олон нийтийн байгууллага хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санаачилга гаргасан байгууллагын нэг юм. Орос улсын нэрд гарсан эмч Елизавета Глинка энэ байгууллагыг үүсгэн байгуулж, тэргүүлж байна. Орос улсын нийслэлд түүнийг зүгээр Лиза эмч хэмээн дууддаг. Тус сангийн үүдэнд байнга хөл хөдөлгөөнтэй байдаг. Хэн нэг нь түймэрт өртсөн хүмүүст хувцас эд хэрэглэл авчирна, нөгөө нь тусламжийн барааг ангилах ажлаас түр амсхийж, гудамжинд амарна. Намхан эмч Лиза нэгэн зэрэг хаа сайгүй ажиллана. Тэнд ч тусламжийн бараа эмхэлж, өөр газар даалгавар өгч, хэсэг мөчийн дараа түүний утсаар ярих дуу гурав дахь газар дуулдана. Шуурхай, элдэв саадгүй ажил амжуулна. Ахархан хугацаанд ихийг бүтээнэ. Тус сан 8-р сарын эхээс түймэрт өртсөн хүмүүст тусалж байна. Энэ өдрүүдэд Москвагийн төвд орших төдий л том биш ажлын байр хайрцаг лаазтай мах, ус, шуудай хувцас зэргээр дүүрнэ. Сайн дурынхныг мартаагүй гэж Елизавета Глинка ярьж байна.  Бид одоо түймрийн газраас утсаар хэрэгтэй зүйлээ хэлж байгаа сайн дурынханд үндсэндээ тусалж байна. Түймэрт өртсөн хүмүүсийг яаралтай тусламж шаардлагагүй сургуулийн байр, янз бүрийн дотуур байранд ая тухтай байрлуулсан.  "Шударга тусламж" сан 8-р сарын 20-нд байгуулагдаад гурван жилийн ой болно. Эдгэшгүй өвчин туссан, янз бүрийн шалтгаанаар тусламж авч чадахгүй байгаа хүмүүст туслахаар энэ санг байгуулсан гэж Лиза эмч ярьж байна. Аяндаа ийм сан байгуулах санаа төрсөн. Үүнээс өмнө би 8 жилийн өмнө Украинд байгуулсан  хавдартай өвчтөн голдуу ханддаг Киевийн анхны үнэ төлбөргүй явуулын эмнэлэгт ажиллаж байсан. Хавдартай төдийгүй бусад өвчтөнүүдэд сэтгэл санааны дэмжлэг шаардлагатай болох н амьдралаас харагдсан. Тиймээс тусламж шаардлагатай бүхэнд туслах цэг байгуулахыг би зорьсон. "doctor liza" интернет блогийн ачаар эмч Елизавета Глинкийн үйл ажиллагааг өнөөдөр Орос улсад төдийгүй хилийн чанадад мэдэнэ. Ойр дотны хүмүүстэйгээ холбоо барьж, ярилцахаар анх 6 жилийн өмнө энэ блогийг нээжээ. Өнөөдөр энэ блогийг байнга мянган хүн уншиж байна. Зарим уншигч сайн дурын ажилтан болж, тус сангийн нийгмийн үйлчилгээнд туслахаар шийджээ. Сангийн ажилтнуудын тоолсноор 1500 орчим сайн дурынхан түймэрт өртсөн, мөн амь бие хайрлалгүй түймэр унтарааж байгаа хүмүүст ямар тусламж шаардлагатай болохыг чухам энэ блогоос мэдэж авсан юм.