0Москва хотын засаг захиргаа хатуу согтууруулах ундааг жижиглэнгээр худалдахыг цаашид хязгаарлахаар шийдлээ. Оройн 10 цагаас өглөөний 10 цаг хүртэл 15 гаруй хувийн этилийн спирт агуулсан бүтээгдэхүүн худалдахыг хориглох хууль 9-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болно. Кафе, зоогийн газар, шөнийн клуб зэрэг олон нийтийн хоолны газар хориг үйлчлэхгүй. Урьд хатуу ундааг үдшийн 11-ээс өглөөний 8 цаг хүртэл худалдахыг хориглож байжээ.