Орос улс терроризм, мансууруулах бодисын аюултай тэмцэхэд Афганистаны засгийн газрыг бүх талаар дэмжиж байгаагаа батлав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай өнөөдөр Сочи хотод уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Орос, Афганистаны харилцаанд дэвшил гарах ёстой гэж тэрээр тэмдэгллээ. Афганистаныг дэмжих тухайд Орос улсын төрийн тэргүүн байр сууриа тодорхой илэрхийлсэнд Хамид  Карзай өөрийн зүгээс талархаж, түүнийг Кабулд хүрэлцэн ирэхийг урилаа.