0Оросын хүнд атлетикийн тамирчин Ольга Зубова Сингапурт болж байгаа идэрчүдийн зуны олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртлээ. 16 настай тамирчин 63 килограммаас дээш жингийн ангилалд нийт 251 кг өргөж хувийн амжилтаа дээшлүүлжээ. Таиландын тамирчин Читчанок Пулсабсакул мөн ижилхэн амжилт гаргасан ч, оросын тамирчнаас илүү жинтэй байсан тул хоёрдугаар байр эзэлжээ. Үүнээс өмнө оросын  хүнд атлетикийн тамирчин Артем Окулов оросын шигшээ багт алтан медаль авчирсан юм. Тэрээр 77 кг жинд хоёр дасгал хийхэд өрсөлдөгч байгаагүй аж. Оросын тамирчид багийн дүнгээр 9 алт нийт 17 медальтай тэргүүлж байна.