0Японы цэрэг үг дуугүй, мөн бүрэн бууж өгөх тухай тулгах бичгийг Квантуны Армийн командлагчид 1945 оны 8-р сарын 19-нд гардуулсан офицерыг өнөөдөр Украинд нэхэн дурсаж байна. Харьков мужийн уугуул, инженер-төмөр замын ажилтан Иван Артеменкогийн эцэг, өвөө нь 1904-1905 онд орос-японы дайнд Атур боомтын хамгаалахад дайтаж явжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд тэрээр Сталинградаас Прага хүртэл, дараа нь Халх голын тулаанд оролцсон байна. Зөвлөлтийн армийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд Артеменко японы цэрэг бууж өгөх тухай актад гарын үсэг зуруулсны төлөө шагнуулжээ. Ахмад дайчин 87 настайдаа 1997 онд нас нөгчсөн юм.