0Орос улс нисдэг тэрэгний техникийг Афганистанд илгээх сонирхолтой байна. Ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхийлөгч Хамид Карзай өнөөдөр Сочи хотод уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэнэ гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уламжлав. Тэрээр хараат бус шинжээчдийн мэдээллийг иш татлаа. Афганистан дахь олон улсын хүчинд одоо 300 нисдэг тэргээс гадна  нэмж 100 орчим нисдэг тэрэг шаардлагатай байна. Афганистанд байгаа зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн нисдэг тэрэгт эд анги нийлүүлж, афганистаны нисэгчдийг сургахад Орос улс туслах боломжтой. Д.Медведев өнөөдөр Тажикистан, Пакистаны удирдагчтай уулзана.