0Орос улсад өнгөрсөн хоногт 2500 гаруй га тайлбайн түймрийг унтараалаа. Москва орчим болон Мордовид гал унтараах хүчин, гал сөнөөх хэрэгслийг үр нөлөөтэй ашигласны дүнд тэнд онц байдлын горимыг цуцаллаа. Орос улсын  Онц байдлын яамны хямарлын нөхцөлд Үндэсний удирдах төвийн дарга Владимир Степанов өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Москвад утааны гол эх үүсвэр болж байгаа Рязань, Владимир мужийн түймэртэй талбай өнгөрсөн хоногт 300 гаруй гагаар багасчээ. "Тэгэхлээр Москва өнгөрсөн долоо хоногийн адил утаанд автахгүй гэсэн үг" хэмээн Степанов хэллээ.