Хойд Кавказын Пятигорск хотын эмнэлэгт хотын кафед болсон дэлбэрэлтэд өртсөн 20 гаруй хүн байна. Хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна. Энэ үеэр шархадсан 16 настай хүүхдийг Москвад эмчүүлэхээр явуулжээ. Нийслэлийн криминалистикчүүд алан хядах ажиллагааг мөрдөхөөр Пятигорск хотод нисчээ. Пятигорск хотын төвд мягмар гаригт кафегаас холгүй байрлуулсан "Жигули" машин дэлбэрсэн байна. Машины дэлбэрсэн хэсгүүд 150 метрийн радиуст шидэгджээ. Кафены барилга сүйджээ. Үүл үүсгэдэггүй дэлбэрэх төхөөргийн хүчийн чадал 30 кг хүртэл тротилтай тэнцэнэ. Дэлбэрэлтийн хэрэгтэй холбоотой этгээдийг баривчилсан тухай мэдээ байна.