0Пакистаны үерт автсан оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх Орос улсын Онц байдлын яамны нисэх онгоц Исламабадад ирлээ. ИЛ-76 нисэх онгоц 42 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн, эм, эн тэргүүнд шаардлагатай эд зүйлс хүргэв. Аадар бороо тасралтгүй орсны улмаас Пакистаны түүхэнд хамгийн өргөн хүрээтэй үер бууж 1600 гаруй хүн амь насаа алдаж, олон сая хүн орох оронгүй болжээ. Хөдөө аж ахуйн салбарт 3 тэрбум орчим долларын хохирол учирсан байна.