0Алс Дорнодын цаг уурын албаны удирдах албаны мэргэжилтнүүд даваа гаригт салют буудлагын үйлдвэрт дэлбэрэлт болсон Хятадын нутагтай хиллэдэг ОХУ-ын бүс нутгийн агаарт хортой бодис нэмэгдээгүй болохыг тогтоожээ. Алс Дорнодын цаг уурын албаны удирдах газрын дарга Александр Гаврилов мягмар гаригт Риа Новости агентлагт энэ тухай уламжлав. Хятадын Хэйлунзян мужийн Ичунь хотын "Хуали шие" салют буудлагын үйлдвэрт даваа гаригт дэлбэрэлт болжээ. Үйлдвэрээс нэг километрийн голчид орших байшингийн цонхны шил хагарч, ойр орчмын сууцнаас 2 мянган орчим хүнийг даруй нүүлгэн шилжүүлжээ. Ослын үеэр 148 хүн хохирсон байна. Сүүлийн үеийн мэдээгээр осолд 19 хүн үрэгдсэн юм.