0Киргизийн өмнөд хэсэгт 6-р сард болсон үндэстэн хоорондын мөргөлдөөнийг урьдаас төлөвлөсөн байжээ. Хэргийн шалтгааныг мөрдөн шалгах үндэсний комиссийн тэргүүн Абдыган Эркебаев энэ тухай мэдэгдэв. Узбек үндэстний тэргүүн нар, мөн Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиев мөргөлдөөнийг өдөөсөн баримт байгаа гэж тэр хэллээ. Мөргөлдөөнд гадаадын хөлсний хүмүүс оролцжээ. Тухайлбал Ош хотод гадаадын 6 хүнийг баривчилсан байна. Тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт киргиз, узбек үндэстнүүдийн хооронд мөргөлдөөн гарах үеэр 370 гаруй хүн үрэгдэж, 2000 гаруй хүн шархадсан юм.