Өнгөрсөн оны 8-р сарын 17-нд Саян-Шушены цахилгаан станцын машины хэсэгт цутгасан ус тулгуур болон хаалтыг шүдэнзний зуруул хугалах мэт эвджээ. Цөмийн бөмбөгдөлтийг тэсвэрлэхээр тооцсон усан цахилгаан станц хуйлран цутгах усыг тэсвэрлэсэнгүй. Машины хэсэгт ус цутгах үеэр 3 агрегат жагсаалаас гарч, 7 агрегат эвдэрчээ. Хуйлран цутгасан ус оросын томоохон усан цахилгаан станцын талыг сүйтгээд зогсохгүй, 75 хүний амь насыг авч одсон юм. Оросын хамгийн хүчтэй цахилгаан станц осолд жагсаалаас гарлаа. Саян-Шушены цахилгаан станц дэлхийд өөр хаана ч байхгүй гидротехникийн байгууламжийн хувьд дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд орсон юм. Амьдрал ослын "өмнө" болон "дараах" үед хуваагдсан ч, хүмүүс амьдрах төдийгүй станцын үйл ажиллагааг сэргээх тэнхээ гаргажээ. Станцын сүйдсэн байдлаас үүдэн шинжээчид станцыг дөрвөөс багагүй жил засна хэмээн анх дүгнэсэн юм. Хүний хичээл зүтгэлд хязгаар гэж үгүй бололтой гэж "РусГидро" компанийн хэвлэлийн төлөөлөгч Елена Вишнякова хэллээ. Бид нурангийг зайлуулж, машины хэсгийн дулааны хүрээг сэргээн зассан. Жилийн дотор гурван агрегатыг ажиллуулсан. График, төлөвлөгөөнд заасан хугацаанаас нэлээд урьд зассан. Оны эцэст бас нэг агрегатыг ажиллуулна. Энэ мэдээж ялалт биш ч, их том амжилт. Эргийн ус асгадаг барилгын эхний ээлжийг бид 6-р сарын 1-нд  ашиглалтад өгсөн. Станц, далангийн найдвартай байдлыг дээшлүүлж байгаа тул энэ нэг ёсондоо ялалт юм. Ослоос хойш жилийн хугацаанд бүгдэд хүнд байсан. Бусдад тохиосон зовлонгоос хэн ч хойш суугаагүй гэж Елена Вишнякова дурсаж байна. Осол гарсан эхний өдрөөс осолд өртсөн хүмүүс, тэдний ар гэрийнхэнд өргөн хүрээнд туслах болсон. Үүнд "РусГидро" компани 300 сая орчим рубль, Хакасийн засгийн газар болон даатгалын компани 100 сая орчим рубль хуваарилсан. Буяны байгууллагын дансанд маш их хэмжээний хөрөнгө төвлөрсөн. Эрчим хүч хүмүүсийг нягтруулдаг мэргэжил. Тиймээс манай хамт олон 70-80 сая рубль цуглуулсан.  Ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүхнээр тусалсан гэж Вишнякова ярив.  Орон сууц хэрэгтэй бол орон сууцыг нь худалдан авсан. Хүүхдүүд насанд хүртэл тэжээгчээ алдасны тэтгэвэр авна. Оюутнууд үнэ төлбөргүй сурах  буюу сургалтын төлбөр өгнө. Амьдрал үргэлжилж байгаа ч, амь үрэгдэгсдийн дурсгал бөхөхгүй. Ослоос хойш нэг жилийн дараа амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн усан цахилгаан станцын нутаг дэвсгэрт босгосон шинэ сүмд ном хуруулахаар цуглалаа. Дараа нь тэд ослын үеэр амь насаа алдсан 75 хүнийг нутаглуулсан газар шинэ сүм босгож, арвинайлуулах ёслолд оролцохоор Черемушки тосгоны оршуулгын газар очив. Нутгийн "Эрчим хүч" соёлын ордоны хоргонд ослын үеэр үрэгдсэн бүх хүний гэрэл зургийг тавьжээ. Сүмийн шатанд лаа асаажээ. Черемушек тосгоны оршин суугчид 8-р сарын 17-ыг үүрд  дурсан санана.