Америкийн Жи-Пи-Эс системтэй ижил Оросын ГЛОНАСС навигацын хиймэл дагуулын систем энэ оны эцэс хүртэл дэлхий дахинд ажиллана. Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. ГЛОНАСС дэлхийн дурын өнцөгт үр нөлөөтэй ажиллахад тойрог замд 24 хиймэл дагуул байх ёстой. Одоо тойрог замд 21 сансрын аппарат ажиллаж байна. "Энэ жил төлөвлөсөн хугацаанд хиймэл дагуулыг хөөргөж, 12-р сарын эцэст тойрог замд 24 эсвэл үүнээс илүү сансрын аппараттай болно" гэж Перминов тэмдэглэв. Роскосмос агентлагийн тэргүүн бүс нутагт геологи хайгуулд дэмжлэг болох, цаг уурын байдлын ажиглах учиртай "Арктика" сансрын систем байгуулах чухал төслийг мөн хөндлөө.  Дэлхийн бөмбөрцөгийн цаг уурын гал тогоо Арктик Орос улсад нэн чухал юм. Тухайлбал дэлхийн дулааралт юуны түрүүнд хойд бүс нутагт нөлөөлнө. Харин хойд өргөрөгийн 60-80 гаруй градуст сансрын ганц ч аппарат ажилладаггүй юм. Арктикийн эрэг орчимд нефть, хий зэрэг аж үйлдвэрлэлийн зориулалтаар боловсруулж, судлах  зэрэгт сансрын систем байнга ажиллаж байх шаардлагатай байна. Үүнийг бүгд ойлгож байна гэж Перминов хэллээ. "Арктика" сансрын систем олон улсын төсөл болох боломжтой. Энэ чиглэлээр ажиллаж байгаа канадын мэргэжилтнүүд хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай Анатолий Перминов хэллээ. Итали болон азийн хэд хэдэн орон төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Олон улсын сансрын станцын нөөц дуусаагүй гэж Роскосмос агентлагийн тэргүүн үзэж байна. Түүний хэлснээр олон улсын сансрын станц тойрог замд дор хаяж хорин жил, зарим модуль хоёр дахин илүү хугацаанд ажиллах боломжтой. Хэтдээ олон улсын сансрын станц Ангараг зэрэг ирээдүйн гариг хоорондын экспидицид сансрын боомт болон хувирах боломжтой. Энэ бүхэн маргааш хэрэгжих юм биш. Хүмүүс 2030-2035 оноос наана  Улаан нүдэн гаригт очихгүй гэж Роскосмос агентлагийн тэргүүн үзэж байна. Сансрын салбарт 25 жил  их хугацаа биш юм. Энэ нэг өдөр мэт өнгөрнө гэж Анатолий Перминов тэмдэглэв.